Dark Light
Нийгэм | 2022-03-11

Анхны жилдээ багшилж буй багш нар сургалтад хамрагдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Суурь, бүрэн дунд боловсролын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхны жилдээ багшилж буй монгол хэл, бичгийн багш нарт агуулга, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн ур чадвар, онолын мэдлэгийг дээшлүүлэх, багшийг чадавхжуулах зорилго бүхий сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд анхны жилдээ багшилж буй 139 багш хамрагдав.

Сургалтаар:

• Нийслэлийн Боловсролын газрын монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн Р.Өлзийхүү “Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулалт”, 

• МЗХ-ны гишүүн, Монгол Улсын зөвлөх багш Б.Оюунаа “Уран зохиолыг заах арга зүй”, 

• Нийслэлийн  21 дүгээр сургуулийн сургалтын менежер, МУ-ын зөвлөх багш Б.Уламбаяр “Үнэлгээний шалгуураар даалгавар боловсруулах арга зүй”

• Нийслэлийн 48 дугаар сургуулийн сургалтын менежер С.Долгормаа “Багшийн хөтлөх баримт бичиг”, 

• Нийслэлийн 48 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Болормаа “Хүүхэдтэй ажиллах арга зүй”, 

• Шинэ Монгол сургуулийн монгол хэл, бичгийн багш Ж.Мөнхсайхан “Хэрэглээний эхийг заах арга зүй”, 

• Монгени цогцолбор сургуулийн монгол хэлний заах аргын нэгдлийн хамт олон “6-12 дугаар ангид заах өгүүлбэр зүйн хичээлийн залгамж холбоо” сэдвүүдээр тус тус сургалт, дадлага ажлыг зохион байгууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10