Dark Light
Нийгэм | 2022-03-11

Менингококкт халдварын 2 тохиолдол бүртгэгдэж, 1 хүүхэд энджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХӨСҮТ-өөс менингококктын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ. 

ХӨСҮТ-ийн Халдвар судлаач, эмч Ч.Уртнасан: "Менингококкт халдвар 2022 оны 3 сарын байдлаар 2 тохиолдол бүртгэгдсэн. Нас баралтын түвшин 50 хувьтай байна. Насны хувьд 4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн байна. 

Өвчлөлийн олон жилийн хөтлөлзүйгээс харахад тухайн халдвар 5-6 жил болоод хүн амын дунд дэгдэлтийг үүсгэдэг зүй тогтол ажиглагдаж байна. Улиралчлалын хувьд авч үзвэл менингококкт халдвар 1-5 сар хүртэл үргэлжлээд буурдаг зүй тогтол байна. Оргил үе нь 3-5 саруудад бүртгэгддэг. 5 хүртлэх насны хүүхдүүд өвчлөх өндөр эрсдэлтэй. Өмнө бүртгэгдэж байсан өвчлөлийн байдлаас харахад 80-90 хувь нь 5 хүртлэх насны хүүхдүүд байдаг. 50-60 хувь нь гэрээр хүмүүждэг хүүхдүүд өвчилдөг байх нь.  Бага насны хүүхдүүд түлхүү өвчилж хүндрэл үүсгэдэг" гэлээ. 

Менингококкт халдварын үед илрэх шинж тэмдэг ба урьдчилан сэргийлэх аргууд 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10