БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ иргэдтэй уулзах 1/17 уулзалтыг эхлүүлж тэдний санал бодол, шүүмжлэлийг хүлээн авч салбарын хэмжээнд хэрэгжүүлж ажиллана. Эхний уулзалт энэ сарын 17-ноос эхэлнэ.
Сайд ажлаа авснаасаа хойш, өргөдөл гомдлын шийдвэрлэх дундаж хугацаа 28 хоног байсныг 19 хоног болгожээ. Мөн ирэх 7 хоногийн 1 дэх өдрөөс БОАЖЯ-ны 117 (үнэ төлбөргүй) дугаар ажиллаж эхэлнэ.
03 сарын 17-нд эхний таван зөвшөөрөл, дөрөвдүгээр сардаа багтаан 22 зөвшөөрөл бүрэн цахимжиж дуусах юм байна.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд 16 аймаг, Чөлөөт бүс, зарим байгалийн цогцолборт газарт ажилласан бол, ирэх сарын эхээр баруун таван аймагт ажиллахаа мэдэгдлээ.
АДМИН








Нийгэм







