Dark Light
Нийгэм | 2022-03-12

Цэргийн алба хааж буй ах дүү 2 ээжтэйгээ уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хилийн цэргийн 0198 дугаар ангийн удирдлагын санаачилга, Хэнтий аймгийн цэргийн штаб, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дэмжлэгээр Хил хамгаалах байгууллага, Зэвсэгт хүчинд алба хааж буй ах дүү хоёр ХЦАХ-дыг ээжтэй нь уулзуулах, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын чиг үүрэг, онцлогийг иргэдэд ойлгуулах зорилгоор “Уулзахын жаргал” арга хэмжээг 03 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Дорнод аймаг, Халхгол суманд зохион байгууллаа. Хоёр байлдагчийн ээж  Хэнтий аймгийн Хэрлэн суманд амьдран суудаг бөгөөд Хэнтий аймагт нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажилладаг аж. Тэрбээр 4 хүүтэй бөгөөд хөвгүүдийнх нь нэг нь Хилийн цэрэгт хоёр нь Зэвсэгт хүчинд алба хаасан юм байна. Хамгийн бага нь өдгөө 7 настай, ерөнхий боловсролын сургуульд сурдаг ажээ. Ийнхүү хөвгүүдээ эр цэргийн албанд зэрэг мордуулсан ээж хоёр хүүтэйгээ ийнхүү уулзсан юм. Тун удахгүй “Уулзахын жаргал” нэвтрүүлгээрээ учран золгох болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10