Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны 122-р сургуулийн өргөтгөлийн шинэ барилга 2021 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Тус сургууль нь газрын гүний дулааны насос бүхий халаалтын системийг ашигласан бөгөөд халаалтын сарын зардлыг 2.7 дахин буюу 16 саяас 6 сая төгрөг болгон бууруулж, агаар, орчинд ялгаруулах бохирдуулагчийн хэмжээ буурсан эерэг үр дүнг үзүүлсээд байна. Тиймээс тус сургуулийн дотоод орчин, халаалт, бусад үйл ажиллагаа улсын хэмжээнд" ЖИШИГ, ЭКО СУРГУУЛЬ"-д тооцогдож байгаа юм.
Газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль нь 640 хүүхдийн суудалтай бөгөөд сурагчдаа орчны бохирдолгүй цэвэр орчинд сурган, хүмүүжүүлж буй зөв жишгийг үлгэрлэж байна. Тус сургуулийн хамрах тойрогт 33-р хорооноос гадна 22, 32 дугаар хорооны сургуулийн насны хүүхдүүд багтдаг юм.
АДМИН








Нийгэм







