Dark Light
Нийгэм | 2022-03-12

"Байгаль, орчин аялал жуулчлалын салбар сэргэх цаг нь ирсэн"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ Дорноговь аймгийн Засаг дарга болон салбарын албан хаагчдын төлөөлөлтэй биечлэн уулзаж байна. 

Уулзалтын эхэнд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал аймаг, орон нутгийн өнөөгийн байдлыг товчхон танилцуулав. 

Уг танилцуулгад 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлууд,

Аймгийн хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй ажлын явц, төлөвлөгөө,

Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, 

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт зэрэг чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, тулгамдаж буй асуудлуудаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон ажлын хэсэгт танилцуулж, хэлэлцүүлэв. 

Дорноговь аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд 2022-2025 он гэхэд нэн тэргүүнд мод үржүүлгийн зургаан талбайн байгуулан орон нутгийн хэмжээнд ногоон байгууламж, ойжуулалтын ажилд шаардагдах тарьц, суулгацын нөөцийг бэлтгэх зорилт тавьсан байна. Дорноговь аймгийн газар нутгийн 90 орчим хувь цөлжилтөд өртжээ. 

Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тус аймаг 

-2022-2024 онд 2,8 сая мод, 

-2025-2027 онд 6,4 сая мод 

-2028-2030 он гэхэд 10,8 сая модыг шат дараатай тарихаар төлөвлөсөн байна.

Дорноговь аймгийн хувьд ойжуулалт болон газар тариалангийн салбар хөгжөөгүй, газар тариалангийн зориулалтаар олгогдсон газрууд худаг усны асуудлаас шалтгаалан идэвхтэй бус байдаг. 

Цаашид тус аймгийн хувьд шинээр газар олгохоос илүүтэй өмнө нь олгогдсон газруудад хөрсний шинжилгээ хийх, худаг усны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ойжуулалт, мод үржүүлгийн газруудыг байгуулна гэж аймгийн Тамгын газрын дарга Н.Хонгорзул ярив. 

Түүнээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Хамарын хийд, Хатанбулаг суманд орших “Монгол гэр” цогцолборыг түшиглэсэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, танилцуулга бий болгон ажиллаж байгааг аймгийн удирдлагууд танилцуулгадаа дурдав.

Байгаль орчны салбарын байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудаас дурдвал, 

Орон нутаг дахь салбарын байгууллага түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг, 

Машин механизм, тоног төхөөрөмж, мэргэжлийн ажиллах хүчний дутагдалд ороод байна гэж байгаль орчны салбарын төлөөлөл ярив.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10