Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурлыг зохион байгуулах комисс 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б.Батбаяр, Б.Өнөбаатар, О.Пүрэвбаатар, Ч.Раднаабазар, Г.Болдбаатар, Б.Баттулга, Ж.Мөнх-Очир, Б.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Энэ удаагийн хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурлын төлөөлөгч сонгон шалгаруулах журмын төслийг хэлэлцэв. Энэ журмын дагуу Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хуралд томилогдох төлөөлөгчдийн нэрсийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хүлээн авахаар болов. Мөн бие дааж төлөөлөгчөөр сонгогдох эрх бүхий төлөөлөгчдийн нэрсийг эцэслэлээ. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг 03 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авахаар сунгалаа.
Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр болно.
АДМИН








Нийгэм







