Монголын Аутизмын Холбооны зөвлөх ээжүүд "Аутизмын Хүрээний Эмгэг" сэдэвт танилцуулга сургалтыг Говийн бүсийн 240 гаруй мэргэжилтэн, багш, эмч, эцэг эхчүүдэд хийлээ. Мөн Говийн 4 аймгуудад холбооноос хэвлүүлэн гаргасан ном, гарын авлагуудаас хүлээлгэн өглөө.
Тус сургалт нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2022 оны 3 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Монголын Тусгай Олимпийн Хороо, Ротари Монгол хөдөлгөөн, Мобикомын хамтарсан “БОЛОМЖИЙГ БҮГДЭД” төслийн үйл ажиллагааны хүрээнд болж байгаа юм.
Уг арга хэмжээний үеэр Говийн бүсийн 4 аймгийн Оюуны хөгжлийн онцлогтой хүүхэд-залуучуудыг спортоор дамжуулж нийгэмшүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх, хүртээмжтэй нийгэм бий болгох сэдвийн хүрээнд сургалт, спортын өдөрлөг, эрүүл мэндийн үзлэг болж байгаа билээ.
АДМИН








Нийгэм







