2022 оны 03-р сарын 12-ны 21:46 цагт ХУД-гийн 11-р хороо Хүннү хорооллын орчимд шинэ баригдаж буй 12 давхар барилгад гал гарч байна гэсэн дуудлагаар ГТУА 14-р ангиас 2 автомашин 9 албан хаагч ажиллан 21:59 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна. Зуурмагаа хатаах гэж байгаад хучлагаа шатаан гал алдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Хэдхэн хоногийн өмнө тус дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байсан барилгад гал гарсныг гал сөнөөгчид шуурхай ажиллан унтрааж байсан юм.
Нийгэм | 2022-03-12
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







