Dark Light
Нийгэм | 2022-03-13

Төв аймагт "Эрүүл мэндийг дэмжих төв" нээгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүний хөгжлийн үндсэн үзүүлэлтийн нэг болох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, өргөтгөх ажлыг төрөөс үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв” шинээр нээгдэж, иргэд орон нутагтаа эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, иж бүрэн шинжилгээнд хамрагдах боломжтой боллоо.

Уг төвд 4,0 тэрбум төгрөгийн үнэ бүхий орчин үеийн стандартад нийцсэн 33 нэр төрлийн 64 ширхэг тоног төхөөрөмж шинээр нийлүүлэгдсэн. Мөн Герман улсын Siemens үйлдвэрийн өндөр хүчин чадалтай компьютер, томографийн төхөөрөмж суурилагдсан бөгөөд уг төхөөрөмж нь рентген туяа ашиглан хүний биеийн эд, эрхтний дотоод бүтцийг 64 зүслэгээр нарийн дүрслэн үзүүлж, эмгэг өөрчлөлтийг илрүүлдгээс гадна оношилгооны үргэлжлэх хугацаа богино зэрэг олон давуу талтай юм.

Эдгээр ажлын үр дүнд иргэд Улаанбаатар хот руу гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээр зардал, чирэгдэл гарган явах шаардлагагүй болж байгаагаас гадна энэ оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс орон даяар хэрэгжиж эхлэх хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах боломж, нөхцөл бүрдэж байна.

Түүнчлэн хүн ам өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийн өргөтгөл баригдаж эхэлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10