Dark Light
Нийгэм | 2022-03-13

Европ 15 жилийн дараа шинэ цөмийн цахилгаан станцтай болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Европ тивд 15 жилийн дараа анхны цөмийн цахилгаан станц нээлтээ хийсэн байна. Финлянд улсад бямба гарагт нээлтээ хийсэн цөмийн цахилгаан станцын тусламжтайгаар ОХУ-аас импортолдог цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулна гэж найдаж байна.  

Олкилуото 3 цөмийн реактор туршилтаар эрчим хүч нийлүүлж эхэлжээ. Москва Украины нутаг дэвсгэрт цэргээ оруулснаас хойш эрчим хүчний хомстол үүсч, Европт эрчим хүчний дайн гарч болзошгүй гэсэн түгшүүр улам бүр нэмэгдээд байгаа юм.  

Олкилуото 3 цөмийн станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал Финлянд улсын цахилгааны хэрэглээний 14 хувийг хангаж, Орос, Швед, Норвеги улсуудаас импортолдог эрчим хүчний хэрэглээг бууруулна. Үүгээр зогсохгүй хэрэглэгчдэд илүү хямд үнээр цахилгаан нийлүүлнэ.  

Финлянд улс нь 40 жилд анх удаа цөмийн цахилгаантай болсон ба 2009 онд нээхээр төлөвлөсөн ч технологи болоод хуулийн маргаантай асуудлаас болж энэ жил хүртэл хойшилжээ.  

Эх сурвалж: The Guardian 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10