Dark Light
Нийгэм | 2022-03-14

Нийслэл болон аймгийн хэмжээнд 4 гал түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 10:48 цагт очиход иргэн А-гийн 7Ч9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Баянбулаг”-ын зуслангийн “Задгай”-д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 18:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 18:20 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хүрхрээ тур” амралтын газрын автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 20:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 20:35 цагт очиход иргэн Б-гийн “Сатурн ВИЕ” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Тэлмүүн” хотхонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 23:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 23:21 цагт очиход байрны хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Эх сурвалж: Онцгой байдлын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10