Dark Light
Нийгэм | 2022-03-14

Украин агаарын хилээ хаалгахыг дахин гуйлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Украины дайны арван найм дахь өдөр Украины зэвсэгт хүчний мэдээлснээр Яворов дахь цэргийн бэлтгэлийн талбай (энхийг сахиулах, аюулгүй байдлын төв) руу Орос пуужин харвасан байна. Энэ нь Польшийн хилээс арван километрийн зайд оршдог. ОХУ-ын Батлан хамгаалах яам өглөөний хэвлэлийн бага хурал дээр уг цохилтын талаар мэдээлээгүй байна. Львов мужийн захирагч Максим Козицкий 35 хүн нас барж, 134 хүн шархадсан гэж мэдэгдсэн байна. Тэрээр мөн: “Бид НАТО-гоос агаарын хилээ хаахыг байнга шаардаж байна, учир нь  далавчит пуужин харваж буй дайсантай тэмцэхийн тулд маш сайн агаарын довтолгооноос хамгаалах системтэй байх шаардлагатай” гэжээ.

Украины Ерөнхийлөгч Польш, Болгарын удирдагчидтай ярилцсан байна. Владимир Зеленский твиттер хуудсандаа "Би Оросын түрэмгийллийн хамгаалалтын явц, гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн. Украиныг ЕХ-нд нэгтгэх ажилд тусалж, дэмжлэг үзүүлсэнд бид талархаж байна" гэж бичжээ.

Нислэггүй бүсийн тухайд Европоос Киевийн энэхүү хүсэлтэд Украины агаарын хилийг хааснаар НАТО ба ОХУ-ын мөргөлдөөн, дэлхийн гуравдугаар дайн эхэлж болзошгүй гэсэн хариултыг өгч байна.

Эх сурвалж: euronews.com

Бэлтгэсэн: Р. Буянхишиг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10