Dark Light
Нийгэм | 2022-03-14

Барак Обама коронавирус тусчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама коронавирусийн халдвар авсан тухай өчигдөр өөрийн албан ёсны Твиттер хаягаараа дамжуулан мэдэгджээ. Энэ жил 60 настай төрийн тэргүүн асан хоёр хоногийн турш хоолой нь цахиртсанаас бусдаар биеийн байдал хэвийн байна гэжээ.

Түүнчлэн эхнэр Мишелийн хамт ковидын эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан байсан ба тэргүүн хатагтай асны шинжилгээний хариу сөрөг гарсан тухай мэдээлсэн байна. Халдвар авсан тухайгаа мэдээлэхдээ Обама олон нийтэд хандаж вакцин хийлгээгүй бол заавал хийлгэхийг уриалжээ.

АНУ-д халдварын тохиолдол оны эхэн үетэй харьцуулахад буураад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт дунджаар 35,000 халдварын тохиолдол илэрсэн бол нэгдүгээр сарын дунд үед дунджаар 800,000 тохиолдол бүртгэгдэж байсан юм. Коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш АНУ-д хоёр жилийн хугацаанд 79,5 сая хүн халдвар авч, 967,000 иргэн нас баржээ. 

Насанд хүрэгчдийн 75,2 хувь нь вакцины хоёр тунд, 47,7 хувь нь нэмэлт тунд хамрагдсан байна. 

Эх сурвалж: The Guardian 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10