Dark Light
Нийгэм | 2022-03-14

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн Газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. 

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 03 сарын 14-ний 18:00 цагт дуусна. Суудлын хуваарь 03 сарын 20-ноос хойш гарна.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн шалгуулагч/-д сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.

Монгол хэл бичгийн шалгалтыг Улаанбаатар хотын цагаар 2022 оны 04 сарын 02-ны өдөр зохион байгуулна. 

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10