Dark Light
Нийгэм | 2022-03-14

1-3 насны 400 хүүхдийг зуны сувилалд хамруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зорилтот бүлгийн болон суурь өвчлөлтэй хүүхдүүдийг зуны сувилалд хамруулах ажлыг 2018 оноос эхлэн Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар зохион байгуулж байна.

Жил бүр 350-400 хүүхэд хамруулдаг ба энэ онд Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 29,5 сая төгрөгийн санхүүжилтээр хоол тэжээлийн хурц болон архаг дутагдлаас үүдэлтэй сульдаа, жингийн алдагдал, цус багадалт зэрэг суурь өвчтэй онцгой асаргаа сувилгаа шаардлагатай 1-3 хүртэлх насны нийт 400 хүүхдийг хамруулахаар төлөвлөөд байгаа юм.

Хүүхдийн зуны сувиллын бүртгэл 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ.

Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10