Dark Light
Нийгэм | 2022-03-14

ОХУ БНХАУ-аас тусламж хүсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын албаны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр ОХУ БНХАУ-аас тусламж хүссэн байна. Оросын хүссэн тусламжид цэрэг зэвсэг, тэр дундаа дрон төдийгүй эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэх хүсэлт багтсан гэж Америкийн албаныхан мэдээлжээ.

Харин Вашингтон дахь Хятадын элчин сайдын яамнаас тодруулахад элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю энэ тухай огт дуулаагүй хэмээн хариулжээ. Мөн Хятадын талаас Украинд болж буй үйл явдалд ихээхэн сэтгэл түгшиж байгаа бөгөөд Украины ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлнэ хэмээн нэмж мэдэгдсэн байна.

Хэрэв Бээжин Москвад цэргийн болон эдийн засгийн тусламж үзүүлбэл Украин дахь цэргийн ажиллагааг дэмжсэн үйлдэлд тооцогдож, багагүй хэл ам татлах нь гарцаагүй юм.

Ням гарагт Орос Украины баруун бүсэд довтолгооноо эрчимжүүлж, Львов хотын ойролцоо пуужин харваж, Польшийн хилийн ойролцоох цэргийн баазыг бөмбөгдсөн байна. Цэргийн баазад хийсэн дайралтын улмаас 35 хүн амиа алдаж, 134 хүн гэмтэж шархадсан гэж Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10