Dark Light
Нийгэм | 2022-03-14

Зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч ажиллах үүрэг өгөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн  шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд тус  дүүргийн  прокурорын газрын ерөнхий прокурор, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, Нийслэлийн  шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч зэрэг албан хаагчид оролцжээ.

Зөвлөгөөнд оролцогчид хяналтын ажлын чиглэлээр гарч байгаа хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашид анхаарах асуудлууд, зорчих эрхийг хязгаарлах ял, торгох шийтгэлийн биелэлт, ял эдлүүлэх ажиллагаанаас оргон зайлсан хүнийг эрэн сурвалжилсан явц байдал, хяналтын ажлыг хэрэгжүүлэх явцад хүний эрхийг хангаж ажиллах талаар ярилцаж, санал солилцсон байна.

Зөвлөгөөний төгсгөлд тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэл прокурорын байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд онцгой анхаарч, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангуулан, торгох шийтгэлийн биелэлтийг нэмэгдүүлэх  үүрэг чиглэлийг өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10