Dark Light
Нийгэм | 2022-03-14

Дарханд цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног зогсоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.  

Бага насны /0-5/ хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгаа тул мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, саналыг үндэслэн СӨББ-ын үйл ажиллагааг маргаашаас  /2022.03.15/ эхлэн 14 хоног түр зогсоохоор шийдвэрлэлээ.

Риновирусын гаралтай томуу томуу төст өвчин хүүхдүүдийн дунд эрчимтэй нэмэгдэж нийт хүүхдүүдийн 14.71 хувь нь амьсгалын замын өвчлөлд өртсөн судалгааг ЭМГ-с өгч байна. 

Энэ нь алаг цоогоос аймгийн хэмжээний дэгдэлттэй буюу томуугийн 5 үе шатны 4 дэх шатанд орсон гэсэн үг. 

Өнгөрсөн 7 хоногт амбулаториор дунджаар 160 орчим хүүхэд үзүүлсэн. 0-9 насны хүүхдүүд 80 орчим хувийг эзэлж байна. Иймээс 2022.3.28 ны өдрийг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлаж байна. 

- НЭ-т нэмэлт ор дэлгэж 164 хүүхэд хэвтэх боломжийг бүрдүүлсэн. Одоогоор 124 хүүхэд эмчлүүлж байна. 

- Шаардлагатай тохиолдолд нэмж ор дэлгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2-р төв, ахмадын төвд нийт 80 ор бэлдэх үүрэг өгсөн. 

- Бүх цэцэрлэгүүдийн ариутгал халдваргүйтгэлийг зохион байгуулна.

- Яаралтай түргэн тусламж 103-ын тусламж үйлчилгээг 2 машинаар нэмэгдүүллээ.

- Тэтгэвэрт байгаа эмч нар болон хувийн хэвшлийн эмч нарыг татан ажиллуулах үүргийг өглөө.

- НЭ, ӨЭМТ-д уртасгасан цагаар ажиллаж байна.

-Маргаашаас 2-р төвд хүүхдийн үзлэг хийгдэнэ. 

Өнөөдрийн шийдвэртэй холбогдуулж 0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийг шаардлагатай тохиолдолд цахимаар зайнаас ажиллуулах боломжийг бүрдүүлэн өгөх үүргийг мөн өглөө. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19