Dark Light
Нийгэм | 2022-03-15

Анхны бороо орлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад энэ жилийн анхны бороо оржээ. 

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховдын баруун, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд, Завхан, Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар 1-25 см зузаан цасан бүрхүүл тогтосноос хамгийн их нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 25 см, Увсын Малчинд 20 см, Баруунтуруун, Зүүнговь, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Цагааннуурт 14-16 см, Увсын Тэсд 12 см, Завханы Тосонцэнгэлд 11см, бусад хэсгээр 1-10 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Температур их: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -3...-10 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Завхан, Идэр, Эг Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...+8 градус, Их нууруудын хотгор говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+20 градус, бусад нутгаар +8...+14 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-10 градусаар хүйтэрч  Дархадын хотгороор -18....-23 градус, Увс нуур болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Тэс, Идэр, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр -12...-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-5 градус, бусад нутгаар -5...-12 градус хоносон байна.

Салхи: 14-ний өдөр: Хүчтэй салхи: Говь-Алтай аймгийн нутгаар: салхины дундаж хурд секундэд 18-21 метр, зарим үед секундэд 20-28 метр хүртэл ширүүсч, шороон шуурга,  Ховд аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 16-18 метр, зарим үед секундэд 20-26 метр хүртэл ширүүсч, шороон шуурга, Баянхонгор аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 18-24 метр, зарим үед секундэд 19-29 метр хүртэл ширүүсч, шороон шуурга, Өмнөговь аймгийн нутгийн хойд хэсгээр салхины дундаж хурд секундэд 19-21 метр, зарим үед секундэд 20-25 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурч шуурч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. 

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн шөнө 0.0 мм ялимгүй цас орсон байна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өнгөрсөн шөнө -12...-14   градус, өчигдөр өдөр +4...+6 градус байв.

Эх сурвалж: ЦУОШХ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10