Dark Light
Нийгэм | 2022-03-29

"Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор” байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд байгуулах “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ын үзэл баримтлал боловсруулах ажлын явцыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд төслийн удирдах хорооны дарга Э.Баттулга, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрынханд танилцуулах, санал авах уулзалт боллоо.  

Тус уулзалтанд Ерөнхий сайдын зөвлөх М.Бадамлянхуа, ТНБД Э.Баттулга, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч А.Энхбат, АХБ-ны төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн  Н.Эрдэнэсайхан нар оролцов.

Монголын Урлагийн Зөвлөлийн төслийн багийнхан “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа. Ерөнхий төлөвлөгөөг 275 га газарт дараах бүрэлдэхүүнтэй байхаар төлөвлөж байна.   

Үүнд:

Их хаанд зориулсан хүндэтгэлийн хэсэг

Гадаад, дотоодын жуулчдын ая тухыг хангах, мэдээлэл өгөх, танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулах -“Жуулчны мэдээллийн төв”

Аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах соёл-урлагийн талбай

Түүхэн газруудыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор “Хажуу булаг”, “Дэлүүн болдог” орчмын  тохижилт

Авто зам, явган хүний болон унадаг дугуй, цахилгаан машин зорчих эко зам

Нэвтрэх цэг, амралтын хэсгүүд

Уулзалтанд оролцогчид цогцолборын ерөнхий төлөвлөгөөнд санал өгч, сайжруулсан хувилбарыг Ерөнхий сайдад танилцуулахаар шийдвэрлэсэн юм. 

“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн нэгж 2022 онд Хэнтий аймгийн Дадал суманд хатуу хог хаягдлын ландфилл байгууламж барих, орон нутгийн оролцоотой худалдан авах ажиллагааны хүрээнд нутгийн иргэдээс санал болгон ирүүлсэн жижиг төслүүдийг шалгаруулан, санхүүжүүлэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10