Dark Light
Нийгэм | 2022-05-12

Хэнтий аймгийн Норовлин суманд ойн түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Зүүн Олцийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ 5 сарын 11-ний өдрийн 19:00 цагийн орчим ойн түймэр гарсан тухай дуудлагыг мөн өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 5 сарын 12-ны өдрийн 00:15 цагт түймрийг унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 2.5 га орчим талбай шатсан бөгөөд манаж хоносон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Дадал сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 22:05 цагт түймрийн голомт руу хөдөлсөн бүлэг Норовлин суманд 02:05 цагт очиж хоноглосон байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10