Өчигдөр /2022.05.11/ талийгаач Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудастаа “ Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлхийг оролдож шүүгчийн зүгээс хараат бусаар хэргийг шийдвэрлэхээ илэрхийлж тухайн зүйлийг хуульд тусгасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж нөлөөлсөн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон” гэх мэдээллийг нийгмийн сүлжээнд нийтэлсэн билээ. Тухайн асуудлаар Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр гарсан Н.Түвшинбаяр шүүгчдэд нөлөөлөхийг оролдсон гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй худлаа. Бидний зүгээс шүүгчид нөлөөлөх ямар ч оролдлого хийгээгүй. Хийх ч үгүй. Огтоос худал мэдээлэл гэдгийг дахин хэлье. Шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна. Яагаад хойшлогдсон гэхээр илтгэгч шүүгч Д.Доржсүрэн татгалзсанаар шүүх хурал хойшлогдоод байгаа юм” гэлээ.
АДМИН








Нийгэм




