Dark Light
Нийгэм | 2022-05-12

Гурвантэс суманд хүний гараар бүтээгдсэн заган ой бий болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн, хувиараа бизнес эрхлэгч Ч.Цогтбаатар ах дүү нарынхаа 5 гэрээр хамтран загийн үрээр 200 мянга гаруй суулгац бэлдээд байна. 

Тариалалтаа эхлүүлж заган ой бий болох хүсэлтэй Ч.Цогтбаатарыг Өмнөговь аймгийн Засаг дарга хүлээн авч уулзан дэмжиж ажиллахаар болжээ. 

Заг бол илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр насалдаг мод. Монгол орны ойн нөөцийн багагүй хувийг эзлэх бөгөөд говь цөлийн бүсийн үндсэн мод юм. Заг ихтэй газар цагаан гоёо их ургадаг. 100 килограмм заг 80 килограмм чулуун нүүрстэй тэнцүү хэмжээний илчлэг ялгаруулдаг. 4500 килокалор дулаан ялгаруулдаг байна. 

Гэвч сүүлийн жилүүдэд заг модыг түлшинд их хэмжээгээр ашигласнаас үүдэлтэйгээр ихээр устаж үгүй болж байна. Заг мод нь элсний нүүдлийг барьж тогтоох ач холбогдолтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19