Dark Light
Нийгэм | 2022-05-12

9-р ангид суралцдаг ч 3-р ангийн мэдлэгтэй хүүхэд олон байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тухай” салбарын сайдуудын мэдээллийг сонслоо. Энэ үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан : 

“Ковидын үед цахимаар хичээллэснээс үүссэн хоцрогдлыг танхимаар нөхнө. Цахимаар нөхнө гэж хэзээ ч байхгүй. Хүүхэд өөрөө нийт мэдлэг чадварынхаа 70 хувийг танхимаар авдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс сурлагын хоцрогдол үүссэн хүүхдүүд, сургуулиудыг нилээн харж байгаа.

Жишээ нь: Бид нар Энхпүрэв буюу Электрон жаалтай хамтран suraad.mn сургалтын сайн шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлсэн. Бид ЭЕШ-нд сүүлийн 5 жилд муу үзүүлэлт гаргасан сумдын сургуулиудыг сонгож авсан. Нийт 42 сургуулийн 14 мянган хүүхдийг сонгож аваад хоцрогдлын нөхөж байна. Онлайн хэлбэрээр сургалт явуулж байна. Есдүгээр ангийн хүүхэд гэхэд гуравдугаар ангийн мэдлэгтэй олон хүүхэд байна.  Уг сургалтын үр дүнгийн талаар 6-р сард эцэг эхчүүддээ уулзалт зохион байгуулна.

Хоёрдугаар асуудал бол малчдын хүүхдийн асуудал. Ер нь 7 насандаа элсэх эрх зүйн зохицуулалт байгаа. Ковид бид нарт ямар боломж олгосон гэхээр хүүхдээ заавал 6 насанд нь сургуульд өгөхгүйгээр гэртээ байлгаад танхимын болон танхимын бус сургалтууд хийгдээд хүүхдээ 7 нас хүрэхэд нь хоцрогдол үүсгэхгүйгээр сургуульд нь оруулах энэ боломжийг хангаж ажиллах талаар судалж байгаа. Боловсролын хуулиар энэхүү зохицуулалтуудыг хийхээр судалж байна.  Гуравдугаар асуудал бол эх хэлний сурах бичиг. Түүх, унших бичиг, уран зохиолын агуулга дээр сурах бичгийн солихгүй бол бичигдсэн хэл найруулга, маш их алдаанууд гарсан байна. Түүх, уран зохиолын ном сурах бичгийг унших, хичээлийн цагийг нэмэхэд анхаарч ажиллах нэн шаардлагатай байна.  Тиймээс эх хэл түүхийн сурах бичгийн агуулгыг засаж залруулах хэрэгтэй байна гэж харж байна" гэлээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10