УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.12/ нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Тус хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам банкны тухай хуулиудыг хамт өргөн барилцсан гишүүний хувьд энэ асуудлыг дэмжихгүй байна гэдгээ илэрхийллээ.
Тэрээр:
Уг хууль 2021 оны 1 сард батлагдсан. IPO (Initial Public Offering)-г 2022 оны 6 сарын 30-нд хийнэ. Монгол банк болон бусад банкуудад 1 жил 6 сар бэлдэх хугацаа байсан. Энэ хугацаанд Богд банк амжилттай IPO хийж 30 тэрбум төгрөг босгосон байна. Олон улсын нөхцөл байдал үүнд ямар ч хамаагүй байхад 5 банктайгаа ярилцаад дарааллыг нь тогтоож чадахгүй байгааг гайхаж байна. Маш олон залуучууд үүнд хөрөнгө оруулъя гээд бэлдчихсэн. Банкны засаглалыг сайжруулъя гэж уг хуулийг анх санаачилж баталсан. Активын чанарын үнэлгээг IPO хийсний дараа хийлгэж болно. Койн ч бас үүнээс огт өөр асуудал байхад яагаад ийм асуудал орж ирж байгааг огт ойлгохгүй байна. Голомт банк, Хаан банк хүсэлтээ өгчихсөн. Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк 2 хүсэлтээ өгөөгүй юм байна. Энэ 2 банк лоббидоод хойшлуулах хүсэлт гаргаад байгаа юмуу Активын чанарын үнэлгээг дараа нь хийчхэж болох байтал хамааралгүй үндэслэлүүд бичиж IPO-г хойшлуулах хүсэлт гаргаж байгааг ойлгохгүй байна. Бүтэн 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байхад ажлаа огт хийгээгүй байна хэмээн шүүмжиллээ
АДМИН








Нийгэм







