БШУЯ, БЕГ, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран тусгай хэрэгцээт хүүхдүүдийн “СУРАХ ЭРХ”-ийг хэрхэн ханган асуудлаар зөвлөлдлөө. Өнөөдөр манай улсад 2021 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11,835 хүүхэд байна.
Үүнээс:
Хөдөлгөөний бэрхшээлтэй 2,422
Харааны бэрхшээлтэй 1,087
Хэл ярианы бэрхшээлтэй 825
Сонсголын бэрхшээлтэй 644
Сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй 2,263
Хавсарсан бэрхшээлтэй 1,152
Бусад бэрхшээлтэй 3,3442 хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны тусгай хэрэгцээтэй 1629 хүүхдийн 63 хувь нь, 6-17 насны 8873 хүүхдийн 70.7 хувь нь боловсролын үйлчилгээ авч байна. Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн 70 хувь, сургуульд хамрагдаж буй хүүхдийн 73 хувь нь ердийн цэцэрлэг, сургуульд суралцаж байна. Их, дээд сургуулийн тухайд тусгай хэрэгцээт 400 оюутан, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 777 суралцагч суралцаж байна. Харин сургуулийн насны 1800 орчим хүүхэд боловсролын үйлчилгээг авч чадахгүй байгаа юм.
Эдгээр хүүхдэд боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх чиглэлээр салбарын яамны зүгээс Боловсролын багц хуульд тодорхой заалтыг тусгаж, сургалтыг орчныг сайжруулах, тусгай хэрэгцээт боловсролын багш, боловсон хүчнийг бэлтгэх, энгийн хүүхдүүд, үе тэнгийнхэнтэй нь сургах орчныг бүрдүүлэх, олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх зэрэг ажлуудыг хийж байна.
“СУРАХ ЭРХ” зөвлөлдөх уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын Ерөнхий газрын дарга, ЖАЙКА олон улсын байгууллага, тусгай хэрэгцээт боловсролын багш, удирдлага, эцэг эх, оюутан, сурагч, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
АДМИН








Нийгэм







