Dark Light
Нийгэм | 2022-05-12

Усны нөөцийн зөвлөл хуралдаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу БОАЖ-ын сайдын 2022 оны А/155 тушаалаар Усны нөөцийн зөвлөлийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. 

Тус зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гадаргын болон газрын доорх усны эрэл хайгуул, судалгааны ажлын тайланг хэлэлцэж, усны нийт нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг батлах, усны нөөц ашиглахтай холбоотой техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөл, хөтөлбөр, судалгааны ажлыг хэлэлцэн мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх үндсэн чиг үүрэгтэй юм. 

Усны нөөцийн зөвлөл энэ оны анхдугаар хурлаа өнөөдөр зохион байгуулж байна. Хурлаар үндсэн зургаан асуудал буюу газрын доорх усны эрэл хайгуулын судалгааны ажлын 5 тайлан, усалгаатай газар тариалангийн техник эдийн засгийн үндэслэл зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00