УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн санаачлан Монголын Сувилагчдын нийгэмлэгтэй хамтран "Сувилагчид Ээлтэй Монгол" Үндэсний чуулганыг 21 аймаг, 330 сум 9 дүүргийн нийт 800 сувилагч нарын бүрэлдэхүүнтэй Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын 13 мянган сувилагчийг хүндэтгэж Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус чуулганы үйл ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн УИХ-ын НББХ-ны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, ИЦБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал, Засгийн газрын гишүүн ЭМ-ийн сайд С.Энхболд, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж болон бусад албаны хүмүүс Төрийн ордны Их Монгол танхимд чуулсан 800 гаруй сувилагчдын төлөөллийн үгийг сонсож, асуултад хариулж, санал санаачлагуудыг хүлээн авч, хэлэлцүүлэг амжилттай явагдлаа.
Чуулганаар Сувилахуйн салбарт, сувилагч нарын нийгмийн асуудал зэрэг олон тулгамдсан асуудлуудаар зөвлөмж гарч эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хүргүүлэн ажиллахаар боллоо.
Мөн энэ өдөр Монгол Улсын гавьяат сувилагч, төрийн дээд одон медаль, салбарын шагналын хур буулаа.