Dark Light
Нийгэм | 2022-05-12

Алба хаагчдыг "Үндэсний бичиг"-ийн сургалтад хамруулж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Засгийн газраас 1995-2005 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I”, 2008-2015 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийг тус тус хэрэгжүүлсэн бөгөөд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-г баталж, хөтөлбөрийн 2020-2024 онд хэрэгжүүлэхээр болсон юм. 

Дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын монгол бичгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор алба, харьяа нэгжийн 25 алба хаагчийг үндэсний бичгийн сургалтад хамруулж байна.

Сургалтын нээлт өнөөдөр /2022.05.12/ Мөрдөн байцаах албанд зохион байгуулагдаж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, “Хөгжлийн чимээ” төрийн бус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Батболд болон сургалтад хамрагдаж буй алба хаагч нар оролцов.

Энэхүү Сургалтыг “Хөгжлийн чимээ” Төрийн бус байгууллагатай хамтран энэ оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00