Dark Light
Нийгэм | 2022-05-12

Нэгдүгээр НБД-аар ажиллаж байсан 14 ахмадад хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл 1990 оноос өмнөх аймгийн Монгол Ардын хороодын Нэгдүгээр Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан үе үеийн ахмадуудад хүндэтгэл үзүүлж, санал солилцох уулзалт боллоо. Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, Монгол Ардын Намын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагва, Монгол Ардын Намын Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомба нар оролцлоо.

Уулзалтад 1960-1990 оны хооронд аймгийн Монгол Ардын Намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 8 ахмад уригдан оролцсон юм. Уригдаж ирсэн зочдыг танилцуулбал: Дорноговь аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Ч.Гомбосүрэн, Төв аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Ч.Дашдэмбэрэл, Булган аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан С.Лхагвасүрэн, Орхон аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Б.Мянганбаяр, Баян-Өлгий аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Т.Султан, Ховд аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Ж.Түмэнжаргал, Завхан аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Д.Дэмбэрэл, Дундговь аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Ү.Магсаржав нар байлаа.

Ахмад гишүүдийн зүгээс Монгол Ардын Намын өнөөгийн удирдлагуудын хийж хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлж цаашид улам эрч хүчтэй ажиллах захилаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00