Dark Light
Нийгэм | 2022-05-13

Г.Бадмаараг тэмцээнээ өндөрлүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Туркийн Истанбул хотод үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлагад 10 тамирчин өрсөлдөж буй.

Эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон Ганзоригийн Бадмаараг Бразилын тамирчин Б.Феррейратай тулалдлаа. Бразил тамирчин Токиогийн олимпын мөнгөн медальтай, дэлхийн аварга, Пан-Америкийн аварга. Тус тоглолтод Г.Бадмаараг өрсөлдөгчдөө ялагдан, тэмцээнээ дуусгалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19