Dark Light
Нийгэм | 2022-05-13

У.Хүрэлсүх: Төрийн байгууллагууд сахилга хариуцлагатай ажиллахыг хатуу сануулж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хураалдаанд оролцож  Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр: 

Улс эх орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Халамжаас хөлөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих суурь редормын хүрээнд 100 жилд 10 зорилт хөжлийн санаачилгийг Төрийн тэргүүний хувиар дэвшүүлсэн. 

Хүнээ хамгаалья хүнээ хөгжүүлье гэвэл Хүнсээ бид сайжруулах ёстой.  Хөрш орнууд хүнсний хангамж, аюулгүй байдалд ихээхэн анхаарч байна. БНХАУ-ын дотоодын хүнсний хангамж 2030 хүн хүртэл буурах хандлагатай байна. Манай улстай хүн ам, эдийн засгийн хувьд ойролцоо Казахстан улс цаашид үр тариа, гурилын экспортоо хязгаарласан мэдээ байгаа. Манай стратегийн түнш болох Япон, Солонгос улсууд хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онгой анхаарч эхлээд байна.

НҮБ-ын судалгаагаар манай улсын нийт хүн амын 20 орчим хувь нь шим тэжээлтэй хоол хүнсээр хангагдаж чадахгүй байна хэмээн онцолжээ. 

Манай улс хүсний бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн онд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг имдортоор авсан байна. Үүнд гурилан бүтээгдэхүүний 33 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөгний 50 орчим хувь, ургамлын тос, тахианы мах, хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна. Аль юм болгон давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ.  

Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу УИХ, Засгийн газар хүнсний аюулгүй байдлыг онцгойлон анхаарч тусгайлан ажиллахыг МУ-ын Ерөнхийлөгч санал болгож УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байгаа бөгөөд Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг УИХ-д яаралтай горимоор оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж бодож байна гэв. 

 

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00