Dark Light
Нийгэм | 2022-05-13

Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил 85 хувьтай байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажлын явцтай дүүргийн засаг дарга Н.Алтаншагай танилцаж, оролцогч талуудын инженерүүдтэй уулзлаа. Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар дүүргийн Соёлын ордон нэршилтэй баригдаж байсан тус байгууламжийг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн юм. 

Одоогоор барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна. Уулзалтын үеэр инженерүүд  тухайн барилгын гадна талбайн тохижилт, ус зайлуулах хоолой, орц, гарц зэргийн гүйцэтгэлд илүү анхаарах шаардлагатай байгааг уламжиллаа. Учир нь тухайн барилгын дотоод засал бараг дууссан бөгөөд тайз засал, тоног төхөөрөмжүүдийг байршуулах зэрэг ажлууд хүлээгдэж байгаа юм. Тиймээс Хүүхэд, залуучуудын театрын орц, гарцны асуудлыг түргэн шийдвэрлэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэн шаардлагатайг холбогдох удирдлагуудад хэлж үүрэг чиглэл өглөө. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00