Dark Light
Нийгэм | 2022-05-13

Дулааны техникийн нөхцөл олгох боломжгүй цэгүүдийг ил тод зарлана

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Эрчим хүчний яамны удирдлагууд салбарын үйлдвэр, компаниудаар хийх уулзалтын хүрээнд “Амгалан дулааны станц” ТӨХК-д ажиллалаа.

Сайд Н.Тавинбэх 2021-2022оны өвлийн ачааллыг амжилттай давахад өндөр үр бүтээлтэй ажилласан Амгалан дулааны станцын хамт олонд талархал илэрхийлсэн юм. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт багтан хийгдсэн болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний салбарт хийгдэх ажлууд, хэмнэлтийн тухай хууль болон салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Мөн станцын хамт олны сонирхсон асуултуудад өгч, санал бодлоо нээлттэй хэлэлцсэн юм. Ажилтан, албан хаагчдын зүгээс технологийн ашиглалт, байгууллагаас олгодог нийгмийн үйлчилгээг сайжруулах, цалин хөлс нэмэгдүүлэх болон станцын өргөтгөлтэй холбоотой асуултуудыг тавьж байлаа.

Станцын өргөтгөлийн ажлыг энэ онд багтаан эхлүүлэх, үйлдвэрлэлийн ашигт үйлийн кофициентийг нэмэгдүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах, салбарын хэмжээнд нийгмийн халамжийн бодлогыг тэгш, хүртээмжтэй хүргэдэг байлгахаар ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг сайд Н.Тавинбэх өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00