Dark Light
Нийгэм | 2022-05-14

Өмнөд Осетийг Орост нэгтгэх бүх нийтийн санал асуулга явуулна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өмнөд Осетийн одоогоор ажлаа өгөөгүй байгаа ерөнхийлөгч Анатолий Бибилов 7-р сарын 17-нд Өмнөд Осетийг ОХУ-д нэгтгэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар товложээ.  Холбогдох зарлигт тавдугаар сарын 13-нд гарын үсэг зурсан байна.

Гуравдугаар сарын 30-нд Бибилов Өмнөд Осет ОХУ-д нэгдэхэд шаардлагатай хууль ёсны арга хэмжээнүүдийг авна гэж мэдэгдсэн. Өмнөд Осетийн ОХУ-д нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн гарын үсгийн хуудсыг тус улсын СЕХ тавдугаар сарын 6-нд хүлээн авчээ. 

Тавдугаар сарын 8-нд Өмнөд Осетид хоёр дахь шатны сонгууль болж, Бибилов ялагдсан.  5-р сарын 24-нд тангараг өргөхөөр болсон Өмнөд Осетийн сонгогдсон ерөнхийлөгч Алан Гаглоев өмнө нь Өмнөд Осетийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах боловч Оростой тохиролцсоны үндсэн дээр явуулна гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: EADaily

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00