2022 оны 05 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэр аймгийн төвөөс 8 орчим км-т приус 20 маркийн авто машин осолдож 4 хүний амь эрсэджээ.
Амь эрсэдсэн 4 хүний 2 нь том хүн, 2 нь 2-6 насны хүүхдүүд байжээ. Тухайн авто машинд нийт 6 хүн зорчиж явсан бөгөөд 4 нь газар дээрээ нас барж, 2 нь эмнэлэгт хүргэгджээ.
Холын замд ард иргэд та бүхэн хурдаа тохируулж зорчоорой. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол та жолооны ард бүү суугаарай.
Эх сурвалж: Ховд.мн