Dark Light
Нийгэм | 2022-05-15

U-23 насны ДАШТ, Азийн аваргад оролцох бөхчүүд тодорлоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгох "Сорил" тэмцээн энэ амралтын өдрүүдэд (V.14-15) Спортын төв ордны чөлөөт бөхийн бэлтгэлийн зааланд зохион байгууллаа. 20 байгууллагын 120 гаруй тамирчин, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. 

Жин тус бүрийн аваргууд зургадугаар сарын 19-26-нд Кыргызстаны нийслэл Бишкект болох Азийн АШТ,  аравдугаар сарын 17-23-нд Испанийн Понтеведра хотод болох ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм.

"СОРИЛ" ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД

Эрэгтэйчүүд:

57 кг: Эрдэнэбилэгийн Дөлөө (Алдар)

61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

65 кг: Намсрайн Ганбаяр (Женко)

70 кг: Батдэлгэрийн Баттулга (Алдар)

74 кг: Болдбаатарын Сандуйжадамба (Спортын төв сургууль)

79 кг: Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)

86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

97 кг: Эрдэнэтуяагийн Уугангэрэл (Арслан)

125 кг: Энхтүвшингийн Батмагнай (Алдар)

Эмэгтэйчүүд:

50 кг: Мөнхбатын Мөнхгэрэл (Сонгинохайрхан дүүрэг, MJ клуб)

53 кг: Батхуягийн Хулан (Аврагч)

55 кг: Батмөнхийн Отгонтуяа (Алдар)

57 кг: Батцоожийн Марал (Женко)

59 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко)

62 кг: Батсүхийн Ганцэцэг (Хасу-Мегастарс)

65 кг: Мөнхбаатарын Цолмон (Сонгинохайрхан дүүрэг, MJ клуб)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

72 кг: Доржсүрэнгийн Цогзолмаа (Их шавь)

76 кг: Баярбаатарын Сарнай (Налайх)

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00