Dark Light
Нийгэм | 2022-05-15

Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” СХ, “Хемон констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” СХ, “Бес богда бүргэд” дэвжээний бөх, улсын начин Бердимуратын Серик үзүүрлэв.  

Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” СХ, “Сокол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Б.Зоригтбаатар, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Нью Майнд" групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа. 

Дунд шөвгийн наймд улсын заан Ц.Одбаяр, аймгийн хурц арслан О.Наранбаатар, М.Еркебулан, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.  

Ирэх долоо хоногт буюу 05-р сарын 20-ны баасан гарагт МБӨ-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан, 21-ний бямба гарагт сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 22-ны ням гарагт “Бахдам гарамгай” багийн халз барилдаан тус тус болно. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00