Монгол улсад 2021 оноос эхлэн албан ёсоор таван компани цахилгаан тамхи оруулж ирдэг. Тэдний төлөөлөл болох Вэйп хэрэглэгчдийн холбооноос цахилгаан тамхины худалдаа болон хэрэглээний талаар / 2022.05.16/ мэдээлэл хийлээ.
Вэйп хэрэглэгчдийн холбоо олон нийттэй харилцах албаны дарга Б.Цогт-Очир: “Хүнсний аюулгүй байдлын төв лабораторид шинжилгээ өгөхөд никотины агууламж зохих журмын дагуу байсан. Харин бохь байгаагүй. Хүнд металлын агууламжийн тест хийх боломжгүй учраас олон улсын стандартын дагуу шинжилгээ хийлгэхэд янжуур болон цахилгаан тамхинд агуулагдах хүнд металлын тоо цахилгаан тамхины хувьд 10-20 дахин бага, янжуур тамхинд агуулагдах ихэнх хүнд металлууд цахилгаан тамхинд агуулагддаггүй” гэв.
Цахилгаан тамхины гол ялгаа нь никотины хэмжээг хэрэглэгч хүссэнээрээ бууруулах боломжтой, мөн бохьгүйгээрээ янжуур тамхинаас ялгаатай юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар цахилгаан тамхи хэрэглэдэг 110 мянган хэрэглэгч байдаг гэсэн судалгаа гарчээ.
Манай оронд цахилгаан тамхины хуулийн зохицуулалт байхгүй ч нийгмийн хариуцлагын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж. Үүнд:
Худалдааны цэгүүдээр нас хязгаарласан аливаа бараа, бүтээгдэхүүнийг худалдахдаа иргэний үнэмлэхийг шалгаж худалдаалах
Энэ уриалгыг дэмжээгүй буюу ерөнхий боловсролын сургуулиас 500 метр радус дотор байгаа дэлгүүрүүдэд цахилгаан тамхи нийлүүлэхгүй байх, мөн энэхүү дэлгүүрүүдээс бараа, бүтээгдэхүүнээ тавдугаар сарын 11-нээс нэг сарын хугацаанд шат дараатайгаар буцаах арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.