Dark Light
Нийгэм | 2022-05-16

Ази, номхон далайн бүс нутгийн ээлжит хурал болов

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сингапур улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн хорооны “Газрын харилцаа ба менежментийн шинжээчдийн бүлгийн IV хурлын үеэр Ази, номхон далайн бүс нутгийн хорооны ээлжит хурал 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр болж байна. 

Хурлаар Геодези, Газрын харилцаа, Орон зайн мэдээллийн Ажлын хэсгүүдийн тайлан болон НҮБ-ын шинжээчдийн хорооны нарийн бичгийн дарга нар хийгдсэн ажлууд болон төлөвлөж буй ажлуудын товч танилцуулга хийлээ. Мөн гишүүн орнууд Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Онцолсон сэдвүүд:

• Үр дүнтэй Газрын харилцаа нь тогтвортой хөгжлийг дэмждэг бол Тогтвортой хөгжлийг бий болгоход Үр дүнтэй Газрын харилцаа шаардлагатай юм.

• Үр дүнтэй Газрын харилцааны тогтолцоог хэрэгжүүлэхэд үнэлгээ, удирдамж, мэдлэгийг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, хамтын ажиллагаа болон амжилттай туршлага солилцоог өргөжүүлэх зэрэг зорилтууддаа хүрэхээр ажиллаж байна.

• Дрон, лазер, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийг ашиглан 3D загвар болон зураглал хийснээр бусад олон салбарт ашиглагдах боломжтой.

• Нэгдсэн Орон зайн мэдээллийн систем нь Нэг өгөгдөл, нэг зураглал, нэг мэдээллийн сан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00