“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээс хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор олон арга хэмжээг зохион байгуулдаг. “Гэрэл зурагт дурлагсад” ТББ-аас санаачлан “Дээлтэй Монгол” сэдвийн хүрээнд гэрэл зургийн эвэнт арга хэмжээг зохион байгууллаа.
Гэрэл зурагт дурлагсад төрийн бус байгууллага нь 250 мянга гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Гэрэл зурагт дурлагсдын фэйсбүүк групп”-ийг эрхлэн явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм. 2017 оноос хойш гэрэл зурагт дуртай, түүгээр хичээллэх сонирхолтой хүүхэд залуус руу чиглэсэн “ХАМТДАА_СУРАЛЦЪЯ” уриатай гэрэл зургийн сургалт семинар, уулзалт эвентийг үнэ төлбөргүйгээр нийт 13 удаа хийсэн байна.
Энэ удаагийн уламжлалт гэрэл зургийн эвентэд гэрэл зураг авах сонирхогчид идэвхитэй оролцон, монгол үндэсний хувцасаараа гоёсон залуусын зургийг авч, нэгэн түүхийг нь хамтдаа бүтээж өгсөн юм. Ерөнхий ивээн тэтгэгчээр нь “Deed's brand” болон “DuRaRa” брэнд, мөн “Giigee online shop” ажиллажээ.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн нэгэн өдрийг өнгөлөг болгон, соёлтойгоор хамтран ажилласан Гэрэл зурагт дурлагсад” ТББ-ын залууст амжилт хүсье.