Dark Light
Нийгэм | 2022-05-17

Гэрийнхээ гаднаас алга болсон 3 настай хүүг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 120 км-т/ бага насны хүүхэд 5 сарын 15-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 5 сарын 16-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд С /3 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 5 сарын 16-ны өдрийн 10:29 цагт тус багийн “Уст толгой” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар явсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлгийг 15:20 цагт тус сумын Жаргалант багийн “Ганц мод” гэдэг газраас буцаасан байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10