Өвөрхангайг хүрээлсэн Алтай, Хангайн нурууны салбар уулсын дунд зон олны шүтээн болсон хайрхан уулс олон бий.
Тэдгээрийн нэг Ханхөгшин хайрханыг зуны дунд сарын шинийн 15-нд тахилаа.
Хайрхандулаан сумын нутагт орших Ханхөгшин хайрханыг аймгийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тахилгат уулаар өргөмжилж, дөрвөн жилд нэг удаа тахих шийдвэрийг 2006 онд гаргасан бөгөөд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа, зорилгыг агуулдаг тайлга тахилгын ёслолыг энэ жил 5 дахь удаагаа үйлдсэн юм.