Dark Light
Нийгэм | 2022-05-17

4000 ширхэг улиас, хайлаас мод тарив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Ойн тухай хууль,  хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг нийслэлийн хэмжээнд “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатайгаар 13 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, 1-20 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны хамт олон өнгөрөгч амралтын өдрүүдэд нийтдээ 4000 ширхэг улиас, хайлаас мод тарив. Тухайлбал, дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчидтай хамтран 1000 ширхэг улиас, 20 дугаар хороо, Гүнжийн булагт “Чинаагийн Галсан сан” ТББ-тай хамт 250 метр урт газарт 2000 ширхэг хайлаас модыг тус тус тарилаа. Мөн  1 дүгээр хороо 1, 2-р байрны дунд, 2 дугаар хорооны 31-р байрын хойд талын нийтийн эзэмшлийн талбайд ургамлан хашлага байгуулахаар 1000 ширхэг хайлаас модыг “Хашаандаа сайхан амьдаръя” ТТБ-тай хамтран тарьсан юм. Түүнчлэн өмнөх жилүүдэд тарьсан мод, бут, сөөгний цэнэг усалгааг хийлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10