Dark Light
Нийгэм | 2022-05-17

Живсэн иргэнийг хайж 3 метрийн гүнд 8 удаа шумбалт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ “Дэлгэр” мөрөний ус руу 1 эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг 5 сарын 6-ны өдрийн 17:49 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч 5 сарын 11-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсныг дахин эрэн хайх хүсэлтийг 5 сарын 16-ны өдөр ар гэрээс нь ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийг 5 сарын 16-ны өдрийн 14:30 цагаас эхлэн Эрчим багийн “Хилэнтийн гүүр”-нээс Түнэл сумын Баян-Эрхэт багийн “Баян-Эрхэт” гэдэг газар хүртэл 50 км-т завиар, 3 метрийн гүнд 8 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:23 цагт түр зогсоосон. 05 сарын 17-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10