Dark Light
Нийгэм | 2022-05-17

“Кансат-2022” үндэсний тэмцээн үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “Кансат-2022” үндэсний V тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, “Шинэ монгол”, “Монгол коосэн” зэрэг сургуулиас бүрдсэн нийт 15 баг оролцож буй.

Багууд тэмцээнд оролцохоос өмнө чиглүүлэх сургалтад хамрагдаж, урьдчилсан болон шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг, нисэх байдлын хэлэлцүүлэгт оролцож, оноо цуглуулах ёстой. Энэ дагуу шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өнгөрсөн бямба гарагт боллоо.

Шийдвэрлэх загварын хэлэлцүүлэгт Кансат төрөлд МУИС-ийн NUMSAT баг 13.2 оноогоор тэргүүлсэн бол Буцагч төрөлд ҮБХИС-ийн АРАВТ баг 12.5 оноогоор түрүүлэв.

"Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг тодруулах шийдвэрлэх тэмцээн зуравдугаар  сарын 4-нд Налайхын нислэгийн талбайд болно.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00