Dark Light
Нийгэм | 2022-05-17

Азовсталь үйлдвэрээс шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Азовсталь үйлдвэрээс хүнд шархадсан Украины 53 цэргийг автобусаар Новоазовск хотруу зөөж, мөн 211 дайчинг хүмүүнлэгийн коридороор Оленёвка тосгон руу шилжүүлсэн байна. Уг хоёр суурин нь Оросын цэргүүдийн мэдэлд байгаа бөгөөд тэднийг Украин руу буцаахын тулд солилцооны журам хэрэгжүүлнэ. Үйлдвэр дотор хүмүүс үлдсэн учир нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжлэхээр байна.

Украины Батлан ​​хамгаалахын дэд сайд Анна Маляр хэлэхдээ "Мариуполийн хамгаалагчид командлалаас өгсөн бүх даалгаврыг бүрэн гүйцэд биелүүлсэн. Харамсалтай нь, Азовсталын бүслэлтийг цэргийн хүчээр суллах боломж бидэнд байхгүй" гэж мэдэгджээ.

Владимир Зеленский орой хэлсэн үгэндээ цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх сэдвийн талаар товч дурдсан: "Бид залуусынхаа амийг аварч чадна гэж найдаж байна. Украинд баатрууд нь амьд хэрэгтэй байгааг онцлон хэлмээр байна. Залуусыг авчрах ажил үргэлжилсээр байна, энэ нь нарийн төлөвлөгөө, цаг хугацаа шаардана" гэжээ.

Эх сурвалж: Настоящее время

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00