Dark Light
Нийгэм | 2022-05-17

Оросын хилийн ойрх тосгон руу бууджээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Украинтай хиллэдэг Оросын Курск мужийн Алексеевка тосгоныг том калибрын зэвсгээр буудсан байна. Курск мужийн захирагч Роман Старовойт мэдэгдэхдээ "Өнөөдөр өглөөний таван цагийн үед хилийн ойролцоох Глушковский дүүргийн Алексеевка тосгон руу том калибрын зэвсгээр буудсан. Гурван хувийн байшин, нэгнийх нь ойролцоо байрлуулсан машин, мөн сургуулийн барилга эвдэрсэн. Аз болоход хүний амь нас эрсдээгүй. Манай хилчид хариу буудсанаар буудлагыг хурдан дарсан" хэмээн өөрийн Telegram сувагтаа бичжээ.

Старовойтын тэмдэглэснээр мэргэжилтнүүд хэргийн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж байна гэжээ. Алексеевка бол тус бүс нутагт буудлагад өртсөн анхны суурин юм.

Курск мужид террористуудын аюулын өндөр (шар) түвшинг тавдугаар сарын 25 хүртэл сунгасан байна. Тус бүс нутагт Украины зүгээс шалган нэвтрүүлэх цэгүүдийг буудсан, буудах оролдлого удаа дараа гаргасан нь бүртгэгдэж байсан бол 4-р сарын 25-нд Курск мужид Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины Зэвсэгт хүчний хоёр нисгэгчгүй онгоцыг буудаж, 5-р сарын 8 болон 11-нд дахин хоёр нисгэгчгүй онгоцыг буудсан байна. 

Эх сурвалж: ТАСС

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00