Dark Light
Нийгэм | 2022-05-17

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Онцгой байдлын ерөнхий газраас  улсын хэмжээнд тохиолдож  байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Г.Гантулга нар өнөөдөр хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд хүн олноор цуглардаг гол, мөрөн, нуурын эргийн хамгаалалт, стандартын бус завь, хөвөгч, аврагч хантааз зэрэг усны хэрэгсэлд хяналт тавих, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах талаар иргэд, олон нийт рүү чиглэсэн сургалт зохион байгуулах,  сэрэмжлүүлэг, сурталчилгааг иргэд, олон нийтэд хүргэх чиглэлээр талууд хамтран ажиллахаар болж, ажлын төлөвлөгөө, төслийг гаргаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00